ШУУРХАЙ: ОХУ-ын хилээр 2540 хайрцаг тамхи нэвтрүүлэх гэж байсан монгол иргэнийг илрүүлжээ

ШУУРХАЙ: ОХУ-ын хилээр 2540 хайрцаг тамхи нэвтрүүлэх гэж байсан монгол иргэнийг илрүүлжээ

ОХУ-ын гаалийн ажилтнууд Хиагтын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын 54 настай иргэн хууль бус тамхи тээвэрлэж, хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ.

Тодруулбал, монгол иргэн хувийн автомашинаараа Монголоос Орос руу зорчиход нь гаалийн ажилтнууд явуулын хяналтын системээр шалгахад дээврийн доторлогооны доороос 2540 хайрцаг тамхи илрүүлсэн бөгөөд мэргэжилтнүүд тэдгээрийн зах зээлийн үнийг 340,000 гаруй рубль гэж тооцсон байна. Улмаар барааг нь хураан авч, монгол иргэнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 226.1-ийн 1-д зааснаар (Стратегийн ач холбогдол бүхий барааг хууль бусаар их хэмжээгээр хилээр нэвтрүүлэх) эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд энэ зүйлд таван жил хүртэл хорих ял, нэг сая хүртэлх рублийн торгууль ногдуулдаг аж. 

Эх сурвалж: Восток Телеинформ