Хуулийн байгууллагаас өчигдөр /2025.09.17/ Чингэлтэй дүүргийн дугаар хороонд оршин суух иргэн Х-г дайчлан баривчилж, сэтгэцэд нөлөөт “Мөс” гэх нэршилтэй бодис 310.5 граммыг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Иргэн Х нь олон улсын карго үйлчилгээ ашиглан улсын хилээр синтетик төрлийн мансууруулах бодис нэвтрүүлэн, борлуулсан байж болзошгүй байгаа юм.
Тэгвэл өчигдөр /2025.09.17/ энэ төрлийн өөр нэг гэмт хэргийг мөн илрүүлжээ. Тодруулбал, манай улсын нэр бүхий иргэд Бүгд найрамдах Турк улсаас их хэмжээний хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг карго үйлчилгээгээр хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.
Бид энэ талаар эргэн мэдээлнэ.