Испанийн Рига мужийн хойд хэлтсээс 1994 онд төрсөн Монгол Улсын иргэн Манал-Очирын Ганцог гэх иргэнийг эрэн хайж байгаа талаар тус улсын “BB news” мэдээлжээ.
Тодруулбал, энэ оны тавдугаар сараас Испанийн Малага хотод амьдарч байсан монгол залуу ар гэрийнхэнтэйгээ хамгийн сүүлд энэ оны есдүгээр сарын 9-нд холбогдсон бөгөөд одоог хүртэл хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Түүнийг KB-5506 улсын дугаартай “Мерседес Бенз” маркийн автомашин жолоодож явсан байх магадлалтай гэж үзэж байгаа бөгөөд тэрээр Латви улсад оршин суух зөвшөөрөлтэй нэгэн аж. Тэрбээр 174 см өндөр, мөр хүрсэн урт хар үстэй, жолоо барихдаа байнга нүдний шил зүүдэг бөгөөд эл монгол иргэнийг талаарх мэдээллийг 112 руу залгаж мэдээлэхийг хүссэн байна.