ВИДЕО: "Талийгаачийг байнга дарамтлаж ирсэн нотолгоо гар утсанд нь байгаа" гэв

ВИДЕО: "Талийгаачийг байнга дарамтлаж ирсэн нотолгоо гар утсанд нь байгаа" гэв

"Gem mall" худалдааны төвд 2025 оны зургадугаар сарын 27-нд эхнэрээ олон удаа хутгалж, хөнөөсөн иргэний шүүх хурал өнөөдөр /2025.09.17/ болж байна.

ВИДЕО: 

Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Gem mall" худалдааны төвд лангуу түрээслэгч эмэгтэйг нөхөр болох иргэн Э хувийн таарамжгүй харилцааны улмаас олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм. 

Тэгвэл хохирогчийн өмгөөлөгч Р. Булгамаа, "Бид яагаад шинээр нотлох баримт гаргаж өгч байна вэ гэхээр яллагдагчаар дахин мэдүүлэг авсан тэмдэглэгээнд энэ хүн бодит нөхцөл байдлаа дүгнэж ярьсан ганц мэдүүлэг юм. Мэдүүлэгт "Миний хувьд гэр бүлийн хүчирхийлэл огт үйлдэж байгаагүй" гэсэн. Гэтэл бидний шүүхэд гаргаж өгч байгаа гар утасны чатуудын мэдээлэл байнгын талийгаачийг сэтгэл зүйн дарамтад байлгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, сэтгэл зүйн хувьд амар тайван байхын аргагүй зовлон шаналалд байлгаж байсан баримтууд байна.

Би улсын яллагчид хэлмээр байна. Бид өнөөдөр шүүх хурлын өмнө хэрэг боогдон шүүх рүү ирсний дараа ар гэрийнхэн, өмгөөлөгчид гүйж байгаад гар утасных нь кодыг тусгай мэргэжлийн субъектээр онгойлгуулж, үнэхээр энэ хүн маш олон жилийн туршид ийм хүнд дарамт шахалтад байсан юм байна. Байнга айж сандарч явсан юм байна гэдгийг нотолж байгаа. Өнөөдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаачийн гар утсыг нь нээж, энэ бүх баримтыг оруулж ирсэн бол бид энэ асуудлыг хөндөж тавихгүй. Хөндөх болсон асуудал нь энэ хүн өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж мэдүүлсэнд асуудал байна. Бид гар утсыг нь аваад ирсэн учраас үзлэг хийлгэх боломжтой. Энийг нотлох баримтаар авах ёстой" гэлээ.