"Боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ" гэх мэдээллийг төлбөр төлж, нийтлүүлсэн байж болзошгүй байгаа аж

"Боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ" гэх мэдээллийг төлбөр төлж, нийтлүүлсэн байж болзошгүй байгаа аж

"Өдрийн сонин"-ы даваа гараг /2025.09.15/-ийн дугаарт саяхан болж өндөрлөсөн МАН-ын Хяналтын хорооны хурлын талаар мэдээлэл нийтлэгдсэн. Өдрийн сонины тус мэдээлэлд, "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Ерөнхийлөгч дуудаж уулзаад, нэр дэвшихээ боль, болихгүй бол үүсгэнэ гэсэн" хэмээн ярьсан талаар нийтэлсэн байдаг. 

Уг асуудлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, "Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу" хэмээн цахим хуудастаа мэдэгдэл гаргасан.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Нэр бүхий хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандаж хэлсэн үг гэх ноцтой мэдээлэл тарсан. Үүнийг тодруулж хэлбэл "Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ" гэж Ерөнхийлөгч УИХ даргад хандаж хэлсэн мэт агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн ... Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч тэр УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье ..." гэсэн юм.

Тэгвэл зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Өдрийн сонин"-ы даваа гараг /2025.09.15/-ийн дугаарт нийтлэгдсэн "Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч дуудаад боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ" гэсэн гэх гарчигтай Ө.Билэг гэх нууц нэрээр нийтлэгдсэн мэдээллийг хэн нэгэн "төлбөр төлөөд" өдөр тутмын сонинд нийтлүүлсэн байж болзошгүй байгаа ажээ.