Өнөөдөр 20:00 цагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт цуцлагдана

Өнөөдөр 20:00 цагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт цуцлагдана

Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбоотойгоор 2025 оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 17-н хүртэл тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хязгаарлалт бүх бүсчлэлд 08:00- 20:00 цаг хүртэл үйлчилж буй. 

Харин маргааш буюу лхагва гарагаас тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор бус хуучин зохицуулалтаар замын хөдөлгөөнд оролцоно. Өөрөөр хэлбэл, дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, өнөөдөр 20:00 цаг хүртэл хэрэгжих юм.