"Pokerrr2" гэх нэртэй домэйн хаягийг ашиглаж "Lion club" гэх нэртэй клуб нээн мөрийтэй тоглоом зохион байгуулсан нэр бүхий 7 хүнд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлджээ.
Тодруулбал, Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор "Pokerrr2" гэх нэртэй домэйн хаягийг ашиглаж "Lion club" гэх нэртэй клуб нээн мөрийтэй тоглоом зохион байгуулсан О.З нарын нэр бүхий 7 иргэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.