Цахим сүлжээнд нэгэн иргэн өндрөөс унах гэж байхад нь Онцгой байдлын алба хаагч амь насыг нь авран хамгаалж байгаа талаарх бичлэг одоогоос хэд хоногийн өмнө цацагдсан билээ.
Бичлэгт өндрөөс унах гэж байсан иргэн амь насыг нь авран хамгаалж буй аврагчийн үйлдлийг эсэргүүцээд зогсохгүй, аврагчийн амь насанд эрсдэл учруулсан ч эцэст нь онцгой байдлын алба хаагч түүний амь насыг авран хамгаалж буй нь гардаг. Тэгвэл амь насаа эрсдэлд оруулаад зогсохгүй бусдын амь насыг эрсдэлт байдалд оруулсан нэр бүхий хүнийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн этгээд нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн байх үедээ дээрх үйлдлийг гаргасан байж болзошгүй байгаа аж. Тиймээс хуулийн байгууллагаас хэргийг шалгаж эхэлжээ.
Иймд иргэнийг аливаа эрсдэлт байдалд орохгүйн тулд сэтгэл зүйгээ зөв удирдан бусадтай ярилцаж, зөвлөж, мэргэжлийн байгууллагад хандаж байхыг анхааруулж энэхүү сэрэмжлүүлэг мэдээллийг нийтэллээ.