Цахим орчинд байршуулсан "Санхүү авна" гэх зарын дагуу очиж, бусдад дээрэмдүүлж зодуулсан гэх дуудлага бүртгэгджээ.
Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр иргэн Э нь цахим орчинд байршуулсан "Санхүү авна" гэх зарын дагуу үл таних хүнтэй холбогдож, ХУД-т байрлах нэгэн орон сууцанд очиж, зодуулж, бусдад дээрэмдүүлж зодуулсан гэх дуудлага бүртгэгджээ. Улмаар шалгалтын ажиллагаагаар тухайн иргэнийг ХУД-ын нутаг дэвсгэрт байх ... дугаар тоот байранд очиход үл таних эрэгтэй, эмэгтэй нийлсэн нийт дөрвөн хүн дүрс бичлэг хийж, улмаар автомашин, гар утас, бусад үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогджээ. Иймээс цагдаагийн байгууллагаас зарын дагуу бусдын заасан хаяг байршилд очихгүй байхыг анхааруулж байна.