Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилох зарлигийг Ерөнхийлөгч гаргалаа

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилох зарлигийг Ерөнхийлөгч гаргалаа

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг дөнгөж сая гарчээ.

Түүнийг Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргаж, Ерөнхийлөгч Х.Баттулгад тавдугаар сарын 7-ны Мягмар гарагт хүргүүлээд байсан бол өнөөдөр ийнхүү томиллоо.

Өмнө нь Шүүгчдийн зөвлөгөөнөөс Д.Ганзоригийн нэрийг дэвшүүлсэн боловч Ерөнхийлөгч татгалзсан хариу өгсөн юм.