ЧУУЛГАН: Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

ЧУУЛГАН: Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь баталъя гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 38 гишүүний 52.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдав.

Уг хуулийн төслийн гол агуулга нь Их хурлаас чиглэл өгсний дагуу улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүхэд хянахгүй байх хуулийн төсөл юм.

Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн үеэс хойш "Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх авч хэлэлцдэггүй болох гэж байна" гэсэн шүүмжлэл гарч байсан юм. Гэвч хуулийн төслийг батлах эцсийн мөчид ч УИХ-ын дунд энэ асуудлаар маргаан өрнөсөөр байлаа. Тухайлбал, УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж "МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага аваач" гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан дараа нь хуулийн маргаан үүсэхээс болгоомжилж байгаа хэлж байлаа.