Энэ долоо хоногт ихэнх нутгаар дулаарч, хүйтний эрч суларна

Энэ долоо хоногт ихэнх нутгаар дулаарч, хүйтний эрч суларна

16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 17-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-ноос ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -10..-15 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө