Зүүн аймгуудын нутгаар хээрийн түймэр, баруун аймгуудын нутгаар шар усны үер болох эрсдэлтэй байгааг анхаарууллаа

Зүүн аймгуудын нутгаар хээрийн түймэр, баруун аймгуудын нутгаар шар усны үер болох эрсдэлтэй байгааг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар салхи шуурга ихтэй байгаа тул хээрийн түймэр гарах эрсдэлтэй харин баруун аймгуудын нутгаар зузаан цасан бүрхүүлтэй байсан тул дулаарч шар усны үер болох эрсдэлтэй байгаа талаар ЦУОШГ-аас анхааруулж байна.

Энэ сарын 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд зүүн гурван аймгийн нутгаар салхины хурд 14-16 м/ыук хүрч шороон шуурга шуурна. Тус бүс нутгаар цус багатай байгаа бөгөөд салхины нөлөөгөөр хөрсний хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй хээрийн түймрээс сэрэмжилж, галын аюулгүй байдлын дүрмийг чанад мөрдөхийг анхаарууллаа.

Харин баруун аймгуудын нутаг цас ихтэй байгаа бөгөөд 17-25 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Энэ сарын 17-ны өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар өдөртөө харьцангуй дулаарч байгаа тул иргэд шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.