Дулааны үнэ нэмэх хугацааг хойшлуулах шийдвэрийг Засгийн газар гаргажээ

Дулааны үнэ нэмэх хугацааг хойшлуулах шийдвэрийг Засгийн газар гаргажээ

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын сайд Н.Учрал танилцуулсан юм. Энэ үеэрээ тэрбээр дулааны үнийг хэзээ нэмэх эсэх асуултад хариулт өглөө.

Тэрбээр “Монгол банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Тухайн үед мэдээлэл хийхдээ ирэх 7, 8 дугаар сараас эхлэн дулаан, цахилгааны үнэ нэмэгдэх Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэр гарсан талаар Монгол банкны Ерөнхийлөгч мэдээлсэн. Энэ хүрээнд эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрин хэрэгжилтийг хойшлуулах арга хэмжээ авах чиглэлээр Засгийн газраас үүрэг даалгавруудыг өгч байгаа” гэлээ.