Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн байна

Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн байна

Ирэх хоёрдугаар сарын эхээр нутгийн зүүн хагаст хүйтний эрч хадгалагдах төлөвтэй байгаа бөгөөд хоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байгаа талаар ЦУОШГ-аас мэдээлжээ. 

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна. Мөн баруун аймгуудын ихэнх сумдын нутгаар зудын нөхцөл байдал үүссэн, зүүн аймгуудын нутгаар хангалттай хэмжээний цасан бүрхүүл тогтоогүйгээс газар хуурай, хөрс хангалттай чийг хуримтлуулаагүй тул салхи шуургатай үед нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа тул малчид өвс тэжээлийн нөөцөө хангалттай бэлтгэхийг зөвлөж байна.