Өнөөдөр өглөө /2025.01.27/ 10:00 цагийн байдлаар Дамбадаржаа, Толгойт, 1-р хороолол, Яармаг, Налайх, Баянхошуу орчимд агаар бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд байна.
Тодруулбал, Дамбадаржаа, Толгойт, 1-р хороолол, Яармаг, Налайх, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 215-285 хүртэл түвшинд зааж байна. Харин Хайлааст, Шархад, Монгол газар, Ургах наран, Таван буудал орчимд агаарын бохирдол бага хэмжээнд байна гэж агаарын чанарын индекс зааж байна.