ЮНЕСКО-д бүртгэлтэй “World Ballet Grand Prix” буюу дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагдаг тэмцээнд М.Тэлмэн гэх Монгол хүү түрүүлж, 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болжээ. Тэрбээр Монгол улсын консерваторид суралцан 2017 онд төгссөн бөгөөд АНУ-ын “Kirov Academy of Ballet” их сургуульд 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцсан аж. М.Тэлмэн энэ сарын 12-нд эх орондоо ирнэ.