Хэнтий аймагт гарсан галд өртөж амиа алдсан хоёр хүүхдэд зориулж зул өргөхөөр болжээ

Хэнтий аймагт гарсан галд өртөж амиа алдсан хоёр хүүхдэд зориулж зул өргөхөөр болжээ

Хэнтий аймгийн Хэрлэн суманд энэ сарын 16-нд гэр шатаж, бага насны хоёр хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. 

Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн нэгдүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 16-нд 01:18 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай нэг гэр, угсарч барьсан дөрвөн ханатай, таван ханатай хоёр гэр тус, тус шатаж байсныг ажиллан унтраасан.

Уг гал түймэрт /Г. 5 настай эрэгтэй, А. 3 настай эмэгтэй/ өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл гэр бүлийнхэн нь өнөөдөр 19.00 цагт Чингис хотын талбайд үрсийнхээ төлөө залбирч, зул өргөх аж. Гэр бүлийн зүгээс 1000 зул бэлдсэн бөгөөд ирэх хүмүүс өөрсдөө зул бэлтгээд ирж болох гэнэ.