ШУУРХАЙ: Дэлгүүрт хутга гарган танхайрсан ОХУ-ын иргэн П.Валерьевичийн орчуулагч шүүх хуралд ирээгүй учир хурлыг хойшлууллаа

ШУУРХАЙ: Дэлгүүрт хутга гарган танхайрсан ОХУ-ын иргэн П.Валерьевичийн орчуулагч шүүх хуралд ирээгүй учир хурлыг хойшлууллаа

Улаанбаатар хотын "Grand Villa" хотхоны дэлгүүрээр үйлчлүүлж байсан ОХУ-ын иргэн П.Валерьевич нь өнгөрсөн долдугаар сарын 27 /2024.07.27/-ны өдөр хутга гаргаж танхайрсан байдаг. 

Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 17-2-3.2 дахь хэсэгт зааснаар буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж хэргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. 

ВИДЕО: 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.10.24/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байв. Гэсэн ч шүүгдэгч ОХУ-ын иргэн П.Валерьевичийн орчуулагч шүүх хуралд ирээгүй учир тус хэргийг шүүх хурлыг ирэх аравнэгдүгээр сарын 05-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.