Ачааны вагоны оочер, дараалалд өөрчлөлт оруулж, хахууль авсан гэх Ж.Пунцагт холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшиллоо

Ачааны вагоны оочер, дараалалд өөрчлөлт оруулж, хахууль авсан гэх Ж.Пунцагт холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшиллоо

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ -ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг одоогоос хоёр жил орчмын өмнө /2022.01.19/ АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн байдаг. 

Учир нь Ж.Пунцаг ачааны вагоны оочер, дараалалд өөрчлөлт оруулж, авилга, албан тушаалын хэрэг үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэгт холбогдсон юм. Тэгвэл түүнд холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 23-ны өдөр болохоор товлогдоод байсан ч мөн л хойшилсон байна. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг энэ сарын 28-ны өдөр хүртэл хойшлуулжээ.