Зам тээврийн осол гаргаж, сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 17-ны өдөр /2024.10.17/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ. Улмаар шүүхээс хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хурлыг аравдугаар сарын 24-ний өдөр явуулахаар тогтсон. Энэ дагуу тус хэргийг шүүх хурал маргааш болох юм.