БНХАУ-д суралцдаг оюутнууд болон иргэн, ААН-үүд улс хоорондын мөнгөн гүйлгээ хийхдээ анхааралтай байхыг ЭСЯ-наас сэрэмжлүүллээ

БНХАУ-д суралцдаг оюутнууд болон иргэн, ААН-үүд улс хоорондын мөнгөн гүйлгээ хийхдээ анхааралтай байхыг ЭСЯ-наас сэрэмжлүүллээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд өөрийн дансандаа үл таних хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээ авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлснээс үүдэн Хятадын хууль хяналтын байгууллагад эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байна.

Мөн дансаа царцаах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болох асуудал сүүлийн үед нэлээд гарч байгааг тус улс дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ. Иймд БНХАУ-д суралцаж буй оюутан сурагчид, иргэд, аж ахуйн нэгжүүд нь мөнгөн тэмдэгтийн улс хоорондын гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандаж, өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэхийг ЭСЯ-наас анхаарууллаа.