ВИДЕО: Бусдын биед халдсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ

ВИДЕО: Бусдын биед халдсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ

Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хороололд 15-18 насны залуус "олон нийтийн газар чанга дуу чимээ гаргахгүй байх" шаардлага тавьсан иргэнийг бүлэглэн зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна” гэх гомдол, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хорооллын үүдэнд иргэн “Б”-г үл таних 16-17 насны “Б”, “А”, “Х”, “Э” нар бүлэглэн биед нь халдаж, зодсон болохыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө