Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хороололд 15-18 насны залуус "олон нийтийн газар чанга дуу чимээ гаргахгүй байх" шаардлага тавьсан иргэнийг бүлэглэн зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас "Бичлэгт гарсан залуусыг эрэн сурвалжилж байна" гэх тайлбарыг өглөө.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 22:00 цагийн үед иргэнээс "Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна" гэх гомдол мэдээллийг ирүүлснийг бүртгэж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
ВИДЕО:
Юм л бол ХҮНИЙ ЭРХ гж солиорсоор бгаад ийм хүмүүжилгүй, ёс суртахуун, мэдлэг мэргэжилгүй, идэж унтах, зугаа цэнгэлээс өөрийг мэддэггүй бүхэл бүтэн үеийг бий болгоцон.
— Б.Батсайхан (@MongolMortgage) October 22, 2024
Ажил ч хийх сонирхолгүй...??? https://t.co/KrMVk7xLXZ