Хууль бусаар мод бэлтгэж, улмаар тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусчээ.
Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт иргэн А нь хууль бусаар мод бэлтгэж, улмаар тээврийн хэрэгслээр тээвэрлэн 2.732.214 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.