"Ногоон автобус"-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон.
Гэсэн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас "Шүүх хурлыг хойшлуулж өгөх" хүсэлт гаргалаа. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч "БНХАУ-д энэ сарын 23-ны өдөр хагалгаанд орж байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт" гаргасан байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар "Шүүх хурал давхцсан" гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт" гаргажээ.
Уг асуудлыг яг одоо хэлэлцэж байна.