ВИДЕО: "Приус 10" автомашины арын дугуй хагарсны улмаас жолоодлогогүй болж Яармагийн зам дээр онхолджээ

ВИДЕО: "Приус 10" автомашины арын дугуй хагарсны улмаас жолоодлогогүй болж Яармагийн зам дээр онхолджээ

Улаанбаатар хотын авто замын зорчих хэсэг дээр сүүлийн үед автомашин онхолдсон гэрэл зураг олон нийтийн сүлжээнд ихээр гарах болсон. Энэ осол даамжирвал гудамж талбайд зорчиж буй иргэдийн эрүүл мэнд, амь насанд ч аюул учруулж болзошгүй юм.

Тухайлбал,   өнгөрөгч долоо хоногийн ням гараг /2024.10.13/-т Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын авто замын гэрлийн шонг тээврийн хэрэгсэл мөргөж, улмаар онхолдсон осол гарсан. Хэрэв тус ослыг гарах үеэр ойролцоо газар нь явган хүн зорчиж явсан бол түүний эрүүл мэнд, амь нас ч хохирч болзошгүй байсан юм. 

ВИДЕО: 

Тэгвэл өчигдөр /2024.10.18/ Яармагийн автозам дээр автомашин онхолдсон гэрэл зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Бид энэ талаар зарим албан бус эх сурвалжуудаас тодруулахад, "Тоёота "Приус-10" загварын автомашин Хан-Уул дүүргийн Яармагийн авто замын хэсэгт зорчиж явахад нь арын дугуй нь хагарч жолоодлогогүй болсны улмаас олдсон" гэсэн юм. Иймд иргэд та бүхнийг авто замын хөдөлгөөн оролцохдоо анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж байхыг анхааруулж байна. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө