ШУУРХАЙ: Ц.Цэрэнпунцагийн шинэ хүргэн Э.Долгионыг "Үндэслэлгүй хөрөнгөжсөн" гэх хэрэгт холбогдуулан, эрэн сурвалжилж байна

ШУУРХАЙ: Ц.Цэрэнпунцагийн шинэ хүргэн Э.Долгионыг "Үндэслэлгүй хөрөнгөжсөн" гэх хэрэгт холбогдуулан, эрэн сурвалжилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн “Bloomberg TV Mongolia” телевизийн гүйцэтгэх захирал асан Э.Долгионыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа талаарх мэдээлэл цахим орчинд цацагдаж, энэ нь олны анхаарлыг татаад байгаа билээ. 

Э.Долгионыг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл

Тэгвэл Э.Долгионыг иргэний хэрэгт хариуцагчаар татахаар оршин суугаа хаягийг тодруулахын тулд эрэн сурвалжилж байгаа ажээ.

Тодруулбал, нэр бүхий иргэн УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүргэн Э.Долгионыг "үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэмээн иргэний хэргийн шүүхэд хэрэг үүсгүүлэхээр хандсан байна.

Гэсэн ч тэрбээр үндсэн хаягтаа байдаггүй аж. Тиймээс иргэний хэргийн шүүхээс энэ сарын 08 /2024.10.08/-ны өдөр Э.Долгионыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоохыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт даалгасан байна. Энэ дагуу Э.Долгионыг эрэн сурвалжилж байгаа ажээ. 

Сонирхуулахад, "Иргэний тухай" хуулийн 496 дугаар зүйлд "Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих" гэсэн заалт байдаг байна. Тус заалтын  496.1-д, "Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно" гэж заажээ. Мөн хуулийн 496.2-д "Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй" гэж тус тус заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Ташрамд өгүүлэхэд, "Үндэслэлгүй хөрөнгөжсөн" гэх хэрэгтэй холбоотойгоор эрэн сурвалжлагдаж буй Э.Долгион нь 2011 онд “Блүүмбэрг” телевизийн хөтлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяртай хамт "Шинэ зууны боловсрол” төслийн тендерт хууль бусаар нөлөөлсөн хэмээн АТГ-аас шалгаж байсан гэх мэдээлэл ч байдаг юм. Мөн тэрбээр "SPS" телевизийн захирал Ц.Пүрэвжаргалтай сүүлд гэрлэж, "Gem" группийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүргэн болсон гэдэг. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө