Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг болон "Ванхүү" ХХК-ийн захирал Б.Боролзойхүү, инженер Ч.Ганчөдөр нарыг хахууль авсан, өгсөн гэх хэргээр АТГ-аас саатуулан хойшлуулшгүйгээр саатуулсан бөгөөд тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлээд байсан билээ.
Тэгвэл шүүхээс дээрх прокурорын саналыг өнөөдөр /2024.10.18/ хэлэлцэж, "Ванхүү" ХХК-ийн захирал Б.Боролзойхүү, инженер Ч.Ганчөдөр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзлаа. Тус хэргийг АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.