ШУУРХАЙ: Хахууль авч байгаад баригдсан Н.Одончимэгийг нэг сар цагдан хорихоор боллоо

ШУУРХАЙ: Хахууль авч байгаад баригдсан Н.Одончимэгийг нэг сар цагдан хорихоор боллоо

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг хахууль авч байхад нь АТГ-ын алба хаагчид үйлдэл дээрээ нь баривчилж, хойшлуулшгүйгээр цагдан хорьсон. 

Улмаар прокуророос Н.Одончимэгийг Эрүүгийн хуулийн 22.4-2 буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа өчигдөр /2024.10.17/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байсан билээ. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Одончимэгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухайн прокурорын саналыг хүлээн авч, нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэр гаргалаа.