СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 14 настай хүүхдийн хэвлий хэсэгт хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 14 настай хүүхдийн хэвлий хэсэгт хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ оны аравдугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд “Үл таних хүмүүст хутгалуулж, гар утсаа дээрэмдүүллээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоохоор эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулжээ. Шалгалтаар 15 настай “С”, “Ц” нар нь 14 настай “М”-н хэвлий хэсэгт хутгалж, Iphone 8 маркийн гар утсыг нь дээрэмдээд Улаанбаатар хот руу таксинд сууж явсныг камерын хяналтаар олж тогтоосон байна. Ийнхүү Орхон аймгийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газартай хамтран ажиллаж 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд “С”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.