Х.Нямбаатарын зөвлөх асан Ч.Батзоригийн сонгуулийн штабынхан "Ялалт"-аа тэмдэглэж байгаад нэгнийхээ амийг хөнөөсөн байж болзошгүй байна

Х.Нямбаатарын зөвлөх асан Ч.Батзоригийн сонгуулийн штабынхан "Ялалт"-аа тэмдэглэж байгаад нэгнийхээ амийг хөнөөсөн байж болзошгүй байна

Хотын дарга Х.Нямбаатарын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Ч.Батзориг Түгжрэл бууруулах төслийн нэгжийн захирлаар ажиллаж байсан Ч.Батзориг нь НИТХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Баянзүрх дүүргээс нэр дэвшиж, сонгогдсон билээ. 

Тэгвэл Ч.Батзоригийн сонгуулийн штабт ажиллаж байсан хүмүүс ялалтын баяраа тэмдэглэж байгаад нэгнийхээ аминд хүрсэн талаар asu.mn мэдээллийн сайт мэдээлжээ. Тиймээс бид уг хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Циркийн урд "Рояль плаза"-гийн гадна зодуулсан цус болсон хүн байна” гэсэн мэдээлэл аравдугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь үнэн. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байгаа. Гэхдээ тухайн хүмүүс нь сонгуулийн штабт хамт ажиллаж байсан эсэх талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна" гэлээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн амь хохирогч нь 40-45 орчим насны эрэгтэй хүн байсан" аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.