З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 29-ны өдөр хийхээр товложээ

З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 29-ны өдөр хийхээр товложээ

Гадаадын тагнуултай хамтран ажилласан гэх З.Санждорж, Д.Бямбажав нарыг прокуророос 15 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Гадаадын тагнуултай хамтран ажилласан гэх З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 29-ны /2024.10.29/ өдөр явуулахаар товлосон байна. 

Ташрамд өгүүлэхэд, дээрх нэр бүхий яллагдагч нарыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэвээр байгаа юм.