ФОТО: Нарны хорооллын байрны 7, 8, 9 дугаар давхрын шатсан тагтны шил, төмөр зэрэг эд зүйлс газарт унажээ

ФОТО: Нарны хорооллын байрны 7, 8, 9 дугаар давхрын шатсан тагтны шил, төмөр зэрэг эд зүйлс газарт унажээ

Өчигдөр /2024.10.17/ 22.00 цаг орчимд Нарны хороололд гал гарч 7-10 давхрын айлууд галд өртсөн гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас "Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын байранд айлд гал түймэр гарсан дуудлага 22:22 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж 7, 8, 9 дугаар давхарт айлын тагтны хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 23:26 цагт зогсоосон. Гал түймрийг 23:38 цагт бүрэн унтрааж ажиллалаа" гэсэн юм. 

Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа талаарх фото мэдээллийг хүргэж байна. Галын улмаас хэд, хэдэн айлын тагтны шил хагарч газарт унажээ. Мөн шатсан цонх, цонхны хүрээ болон бусад эд зүйл ч доош унасан байна. Гал түймэр унтраах аврах багийнхны ашигласан ус мөн газарт тогтож хөлджээ.