Авто тээврийн товчоодоор нэвтрүүлэхийг завдсан 291 тарваганы мах илрүүлжээ

Авто тээврийн товчоодоор нэвтрүүлэхийг завдсан 291 тарваганы мах илрүүлжээ

Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн болон Тээврийн цагдаагийн албад хамтран  авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод тарваган тахал болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж буй.

2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн зорчигчдоос 70 удаагийн үйлдлээр 291 ширхэг тарваганы мах илрүүлжээ. Улмаар зөрчил гаргасан 79 хэрэгт 23.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 139.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн байна.




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө