Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан хэргээр 16 жилийн хорих ял сонссон Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нар давж заалдаж байна

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан хэргээр 16 жилийн хорих ял сонссон Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нар давж заалдаж байна

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан гэх Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийг шүүх өнгөрсөн тавдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэдэнд 16 хүртэл жилийн хорих ял оноосон байдаг. 

Тодруулбал, шүүгдэгч Л.Алтанхуягт 16 жил хорих ял, шүүгдэгч Н.Батцэнгэлд 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Хулансамбууд 16 жил 8 сар хорих ял, шүүгдэгч А.Бадамсэрээжидэд 6 жил хорих ял, шүүгдэгч Н.Түвшинтөгст 6 жил хорих ял, шүүгдэгч Э.Бошигт 1 жил хорих ял, шүүгдэгч Б.Ууганзаяад 9 жил хорих ял, шүүгдэгч С.Билгүүнд 6 жил хорих ял, шүүгдэгч Н.Алтангэрэлд 6 жил хорих ял, шүүгдэгч П.Энхсайханд 4 жил 5 сар хорих ял, шүүгдэгч Л.Сумъяажаргалд 7 жил хорих ял, шүүгдэгч Н.Батдуулгад 5 жил хорих ял, шүүгдэгч Ц.Түмэнбаатарт 5 жил хорих ял, шүүгдэгч Д.Батмартад 1 жил хорих ял, шүүгдэгч М.Амартүвшинд 1 жил тэнсэн харгалзах ял, шүүгдэгч С.Алтансүхэд 1 жил 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл дээрх нэр бүхий шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Тус гомдлыг өчигдрөөс эхлэн хэлэлцсэн бөгөөд шүүх хурал өдгөө үргэлжилж байгаа юм. Бид уг хэргийн шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.