Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

Хэвлэлийн Хүрээлэнгийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн, сэтгүүлч Э.Ганхуяг нь унадаг дугуйтай зорчиж байгаад автомашинд мөргүүлж, амь насаа алдсан харамсалтай хэрэг 2024 оны долдугаар сарын 8 /2024.07.08/-ны өдөр гарсан билээ. 

Тэгвэл зам тээврийн осол гаргаж, сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш буюу аравдугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.