Бага насны хүүхдийг алгадаж, цохиж, хохирол учруулсан цэцэрлэгийн туслах багшид холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Бага насны хүүхдийг алгадаж, цохиж, хохирол учруулсан цэцэрлэгийн туслах багшид холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Бага насны хүүхдийг алгадаж, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан цэцэрлэгийн туслах багшид холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлджээ. 

Тодруулбал, Өмнөговь аймагт цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Б.У нь бага насны хүүхдийг алгадаж, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна.