Татварын цахим тайлангийн системд хууль бусаар халдсан хэргийг шалгаж дуусчээ

Татварын цахим тайлангийн системд хууль бусаар халдсан хэргийг шалгаж дуусчээ

Нэр бүхий компанийн татварын цахим тайлангийн системд хууль бусаар халдаж, хүмүүсийн мэдээллийг нэмж оруулсан, нэмсэн мэдээллээ устгасан хэргийг шалгаж дуусчээ. 

Тодруулбал, нэр бүхий компанийн татварын цахим тайлангийн системд 2022 оны долдугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хууль бусаар халдаж иргэн Ч, Ж зэрэг хүмүүсийн мэдээллийг нэмж оруулсан, нэмсэн мэдээллээ устгасан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн “Т”-ийн “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, устгасан” үйлдэлд энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.