СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 17 настай М нь cогтуудаа үе тэнгийн хүүхдийг дал нуруунд нь хоёр удаа хутгалжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 17 настай М нь cогтуудаа үе тэнгийн хүүхдийг дал нуруунд нь хоёр удаа хутгалжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад "Манай хүүхэд бусдад хутгалуулсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай “Д”-н дал, нуруун тус газарт үл таних 17 настай, эрэгтэй “М” нь согтуурсан үедээ 2 удаа хутгалж гэмтээснийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүллээ.

Иймд иргэд Та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хуулийн мэдлэгийг нь дээшлүүлж, хариуцлагыг ойлгуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.