Дорнод аймаг, Гурванзагал сум. Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ 4 хүн суудлын автомашинаар зорчиж яваад цасанд суусан улмаар нэг хүн автомашинаасаа бууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, нэг автомашинтай иргэн Б /43 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:45 цагт “Сайхан булаг” гэдэг газар /анх цасанд суусан газраас зүүн зүгт 2 км/-аас цогцосыг нь олсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
