Залуу уран бүтээлч Morningstar буюу Б.Аззаяад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.
Тодруулбал, Morningstar буюу Б.Аззаяа нь хар тамхины хэрэгт холбогдож, өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 1 жилийн хорих ял оноосон байна. Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг юм. Түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2024.03.14/ хэлэлцэх юм.