Өнөөдөр /2924.03.12/ 17:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын төвийн хэсгийн автозам бараг тэг зогсолт боллоо. Харин үүнийг зарим иргэд "Оргил ачааллын үед зарим авто замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилсөнтэй холбоотой" хэмээн тайлбарлаж "туршилт хийхээ боль" гэж Хотын дарга Х.Нямбаатарыг буруутгаж байна.
Энэхүү өөрчлөлтийн талаар ЦЕГ-аас "Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй 4-н эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулах ажлыг эхлүүлж байна" гэжээ.
Нийслэлийн Засаг дарга Нямбаатарын ээлжит гэнэтийн агаад дураараа шийдвэр хаврын энэ өдөр Улаанбаатарыг тэг түгжрэлд хүргэв. Хотын даргаа иргэд нь шууд сонгодог болъё. Өөр зам алга. pic.twitter.com/XDQKNzCdkH
— Пүрэвсүрэнгийн Наранбаяр (@naranbayarp) March 12, 2024
15 мин явдаг газар 3 цаг нам зогсож бага насны 2 хүүхдээ машинд нь шээлгэлээ ‼️Яаж хамгийн сонгодог аргаар иргэдээ цээрлүүлж тамлах уу гэж боддог мазохист садист дарга нартай л улс ажээ ?
— ЗҮЛЭГЧИН ЗУЛ??? (@zulegchin_zul) March 12, 2024
Тээврийн Цагдаагийн Алба pic.twitter.com/YvhjwEwHNw