Э.Даваахүү олимпийн наадамд оролцох эрхээ авлаа

Э.Даваахүү олимпийн наадамд оролцох эрхээ авлаа

БНХАУ-ын Бээжин хотод буудлагын спортын Дэлхийн цомын тэмцээн болж байна. Тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү тавдугаар байрт шалгарснаар “Токио 2020” олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Тэрбээр өмнө нь БНСУ-ын Гванжу хотноо болсон Дэлхийн оюутны Универсиад XXVII наадамд оролцож хийн гар бууны 10 метрийн дасгалд алтан медаль авч Монгол улсын Засгийн газраас 36 сая төгрөгийг шагнал авч байв. Э.Даваахүү энэ спортоор нийт 11 жил хичээллэж байгаа бөгөөд олимпийн наадамд оролцох анхны эрхээ ийн авч байна.

Б.ГЭРЭЛ




Өнөөдөр бич өдөр

12 цагийн өмнө