Хурандаа У.Хүрэлсүх нийгмийн бүх амьдралыг хяналтандаа байлгадаг тоталитар дэглэмд Монгол улсыг бэлдэж байна уу

Хурандаа У.Хүрэлсүх нийгмийн бүх амьдралыг хяналтандаа байлгадаг тоталитар дэглэмд Монгол улсыг бэлдэж байна уу

Тоталитаризм нь нийгмийн бүх үзэгдэлд туйлын хяналт тогтоохыг эрмэлздэг улс төрийн дэглэм. Төрөөс ард түмнийг бүрэн хараат байлгах бүхэл бүтэн тогтолцоо механизм бүрдүүлэхийг чармайж, нийгмийн амьдарлын бүхий л хүрээ, иргэдийн хувийн амьдралыг хүртэл төр, цэргийн хүчээр ХЯНАЛТАНДАА БАЙЛГАДАГ ийм л нийгмийн тогтолцоо. Үүнийг дурьдсаны учир нь өчигдөр  төрийн ордонд цэрэг, армийн 1000 орчим албан хаагчид цуглаж, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэх төрийн бус байгууллагын анхдугаар хурлыг хийж тус байгууллагын тэргүүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж, түүнийг 100 хувийн саналаар сонгосон явдал байв.

Түүний энэ үйлдэл нь цэргийн байгууллага, цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа улс төрөөс ямагт ангид байх ёстой мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Учир нь У.Хүрэлсүх 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн ийм л намтар, боловсролтой нэгэн.Түүний толгойлсон тус байгууллагад “Монголын цэрэг, хүчний байгууллагын нийт 27 төрийн бус байгууллага байдаг бөгөөд эдгээр холбоодыг нэгтгэж нийгэмд дуу хоолойг нь хүргэхээс гадна үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” хэмээжээ. Түүний байгууллага цэрэг, армийн албан хаагчдаас бүрдсэн 1000 гаруй гишүүдтэй аж. 

Өнөөдөр Монгол улс хүнлэг ардчилсан, эрх чөлөөт нийгмийн тунхаглаад 30 жилийн нүүрийг үзэж байна. Энэ ч утгаараа зэр зэвсэггүй, энх тайвныг эрхэмлэгч орон. Хоёр хөрштэйгээ байтугай дэлхийн олон оронтой энх тайваны гар барилцсан улс. Гэтэл улс төр, цэрэг армиа хольж хутган тоталитар буюуНЭГ ҮЗЭЛ СУРТАЛД дэглэм рүү хандуулж байгаа мэт дүр зургийг У.Хүрэлсүх сайд өчигдөр олон нийтэд санагдууллаа.

Хамгийн гол нь тус төрийн бус байгууллагыг Монгол улсын төрийн цэргийн байгууллагуудын албан хаагчид, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын ажилтан, албан хаагчид, түрүүч, байлдагчид болон иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулсан гэх даруухан мэдээлэл өчигдөр тарсан нь сонирхол татна. Нэг ёсондоо цэрэг, армийн замаар ардтүмнээ соён гэгээрүүлэх үйлсэдуриалах ажлыг цэрэг армийнхан эхлүүлж, түүнээ улс төрийн томоохон намын удирдагчаар гардуулан хийлгэж байгаа нь  хэний санаа байв.

Тус төрийн бус байгууллагыг хэн санаачилсан, хуулийн этгээдийн бүртгэлдхэзээ, хэрхэн бүртгэгдсэн талаар харж үзлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэнээр бол тус төрийн бус байгууллагыг 2019 оны гуравдугаар сарын 14-ний өдөр бүртгүүлжээ. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нэг хүн байх бөгөөдтэргүүнээр нь Боржигонтуул овогт Б.Энх-Амгалан гэх иргэний нэр дээр “Иргэд, залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах” гэхүйл ажиллагааны чиглэлтэйгээр ашгийн төлөө бус байгууллага хэмээн бүртгэгджээ. Өмнө нь ийм чиглэлтэй бүртгэгдсэн өөр төрийн бус байгууллага хаан ч алга. Тэр тусмаа төрийн өндөр дээдалбан тушаалтан, сайд  дарга нар ийм хэмжээний зүйл сэдэж сэтгэж байгаагүй байна. 

Нөгөө талаар Ерөнхий  сайдУ.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, тус улсын батлан хамгаалахын сайдСергей Шойгу нарыг ямагт даган дуурайдаг тэдэн шиг байхыг хичээдэг хэмээн иргэд шүүмжилцгээдэг. Энэ удаагийн үйлдэл ч энэхүү шүүмжлэлээс нэг их хол зөрөхгүй бололтой. Учир нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, тус улсын батлан хамгаалахын сайдСергей Шойгу нар “Залуу арми” нэртэйхөдөлгөөнийг үүсгэн байгуулж, түүгээрээ бүх Оросын залуусын Цэрэг-Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх байв. Энэ хөдөлгөөнийг залуу үеийг хүмүүжүүлэх салбарт төрийн бодлогыг сайжруулах зорилгоор байгуулсан бөгөөд иргэдийг цэрэгт татагдахаас өмнөх асуудлыг хариуцдаг бүхий л байгууллагуудыг нэгтгэх зорилттойгоор2016 оны есдүгээр сарын 1-нээс албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлүүлж байжээ.

-“МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО” ТТБ-ЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХӨТӨЛБӨР ТӨЛӨВЛӨГӨӨНДӨӨ-

Холбооны анхдугаар Их хуралд "Монгол цэргийн нэгдсэн холбоо"-ны бүтэц зохион байгуулалтын хувьд тэргүүн болон Удирдах зөвлөлийн 31 гишүүн, Хяналтын зөвлөлийн таван гишүүнтэй байхаар баталжээ. Холбооныхоо ээлжит Их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус хурлыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж байхаар тогтсон байна. Холбоо нь их хурал, бага хурал, удирдах зөвлөл тэргүүнээс бүрдэх бөгөөд төв салбар Улаанбаатарт байх бөгөөд орон нутагт салбар нэгжтэй байж болохыг дүрэмд тусгажээ. Мөн холбооны ээлжит их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус чуулганыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж болох дүрэмтэй. Тус холбоог шүүхийн шийдвэр болон гишүүдийн олонхын саналаар татан буулгах боломжтой аж.

Түүнээс гадна холбоо нь гишүүдийн татвар, иргэд, аж ахуй нэгж, дэмжигч байгууллагын хандив тусламж дэмжлэг, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны орлого, гадаадын хандив, тусламж, дэмжлэг, холбооны гишүүдийн татварыг Удирдах зөвлөлийн хурлаар жил бүр ялгавартай тогтоох зэргийг дүрэмдээ тусгаж өгчээ. Ийнхүү анхдугаар хуралдаанаар холбооны дүрэм, бүтцийг баталж, Бага хурлын гишүүд болон тэргүүнээ сонгосон нь энэ юм.