ЗАСГИЙН ГАЗАР: Элчин сайдуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна

ЗАСГИЙН ГАЗАР: Элчин сайдуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна.

Хэлэлцэж байгаа асуудалд, УИХ-ын даргын айлчлалын дүнгийн тухай, Монгол, Грекийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн тухай, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг багтаж байна.

Мөн манай улсаас гадаад улсад суух 18 улсын Элчин сайд болон байнгын төлөөлөгчийн газрын тэргүүний томилгооны асуудлыг хэлэлцэж байгаа аж.