ХХААХҮЯ-ны ТНБД асан Д.Энхбатыг яллагдагчаар татжээ

ХХААХҮЯ-ны ТНБД асан Д.Энхбатыг яллагдагчаар татжээ

ХХААХҮЯ-ны харьяа ЖДҮХС-гаас нэр бүхий улс төрчид нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрийн хамаарал бүхий ААН-дээ зээл авсан асуудлыг АТГ-аас шалгаж, прокурорын байгууллагаас давхар хянан ажиллаж буй. Энэ хүрээнд тухайн үед ХХААХҮЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Д.Энхбатыг яллагдагчаар татсан байна.

Тодруулбал, АТГ-аас Д.Энхбатыг ЖДҮХС-гаас “Оньсон тээг” тэргүүтэй таван компанид нэн хөнгөлөлттэй зээл авах үйл явцад нөлөөлсөн гэх үндэслэлээр шалгасан аж.  Тэрбээр ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзоригийг томилогдсоны дараа тус яамны ТНБД-аар сонгогдон ажиллаж байсан юм.  АТГ-аас  түүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард саатуулан шалгасан билээ.

Ж.МЯДАГБАДАМ