Т.Ганболд Уругвай Улсаас Монгол Улсад суух өргөмжит консулаар ажиллана

Т.Ганболд Уругвай Улсаас Монгол Улсад суух өргөмжит консулаар ажиллана

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Ганболдод 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр /өнөөдөр/ экзекватурыг нь гардуулан өглөө.

Тэрбээр Т.Ганболдыг үүрэгт ажилдаа ийнхүү албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүссэн байна. 

Уулзалтын үеэр Монгол, Уругвайн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Уругвай улсын хөгжил, хөдөө аж ахуйн салбар дахь арвин туршлагаас Монголд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцсон аж.

Өргөмжит консулын тухай журмаас:

-Экзекватурыг томилогч улсаас олгосон патентыг үндэслэн Өргөмжит консулд олгодог.

-Хүлээн авагч улс экзекватур олгосон өдрөөс эхлэн Өргөмжит консул үүрэгт ажилдаа орсонд тооцно.

-Өргөмжит консул нь Монголын болон хүлээн авагч улсын иргэн байж болно.

-гадаад улсын төрийн албан хаагч байж болохгүй

-өөр улсын Өргөмжит консулын албыг давхар хашихгүй

-Өргөмжит консулын албыг хашихдаа Монгол Улсаас аливаа зардал, хөдөлмөрийн хөлс шаардахгүй

-Өргөмжит консулыг хоёр жилийн хугацаагаар томилно.

-Өргөмжит консул Монгол Улсыг сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхитэй явуулна.

-Өргөмжит консул нь Монголын холбогдох байгууллагын хүсэлтээр хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагаас баримт бичиг нэхэмжлэн гаргуулна.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө