Он гарснаас хойш ОХУ-аас 56,714 жуулчин Монголд иржээ

Он гарснаас хойш ОХУ-аас 56,714 жуулчин Монголд иржээ

2022 оны нэгдүгээр сарын нэгнээс долдугаар сарын 30 хүртэлх хугацаанд нийт 121 мянга 741 гадаад жуулчин Монгол Улсад иржээ. Манай улсын зорин ирж буй иргэдийн 46.5%-ийг Орос 56,714 жуулчид эзэлж байна. Харин үүний дараа 18%- ийг Солонгос /өмнөд/ 21,913 жуулчид эзэлж байгаа юм. Мөн

  • Казакстан 12,038
  • Америк 4,874
  • Хятад 4,691
  • Герман 2,332
  • Беларус 2,328
  • Япон 2,173
  • Турк 1,982

Франц 1,681 иргэн Монголд ирж, нийт 122,044,073 ам.долларын орлогыг манай улсад оруулжээ.

Энэ оны зургадугаар сард БНСУ-аас найман мянга 841 жуулчин ирсэн бол долдугаар сард 21 мянга 913 буюу 13 мянга 100 илүү жуулчин иржээ.

Цар тахлын нөлөөгөөр гадаад улс орнуудаас ирэх жуулчдын тоо бууралттай байгаа энэ үед БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо цар тахлаас өмнөх үеэс буураагүй байгаа нь өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 178 дугаар тогтоолоор “БНСУ-ын жуулчдыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 90 хоногийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөх” тухай шийдвэр эергээр нөлөөлж байна гэж БОАЖЯ-аас мэдээллээ. 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө