Улиастайн агуулах байранд байсан 5 тонн орчим нүүрс шатжээ

Улиастайн агуулах байранд байсан 5 тонн орчим нүүрс шатжээ

Нийслэлийн Онцгой байдлын газар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хэсэгт нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 07-ны өдрийн 13:33 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан очиход 20х30 метрийн хэмжээтэй нүүрс агуулах байранд 5 тонн орчим нүүрс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.